ХБНГУ-д үйл ажиллагаагаа явуулдаг 120 гаруй байгууллага нэгдэж, байгаль орчныг хамгаалах жагсаал зохион байгуулжээ. Берлинд болсон эл арга хэмжээнд мянга орчим хүн оролцсон байна. Тус хотод болж буй “Ногоон долоо хоног”-гийн хүрээнд зохион байгуулсан уг жагсаалын гол зорилго нь байгаль орчинд сөргөөр нөлөөлж буй үйлдвэрийн хог хаягдал, утааг багасгах, экосистем, ан амьтныг хамгаалах хөдөлг өөнд аль болох олон хүнийг хамруулахад оршиж байгаа аж.