Хөл хориог энэ сарын 10-25-нд тогтоох Засгийн газрын шийдвэрийн сургаар өчигдөр оройноос хүнс, бараа бүтээгдэхүүний худалдааны төвүүдийн ачаалал эрс нэмэгдсэн. Одоогийн байдлаар нийтийн тээвэр, худалдааны төвүүдэд өмнөх өдрүүдээс хоёр дахин ачаалалтай байна. Ялангуяа "Хүчит шонхор" захын ойр орчмын авто зогсоолын талбай дүүрсэн, эл худалдааны төвийг чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн их байгаа тул иргэдийн бөөгнөрөл үүсэж халдвар хамгааллын дүрэм, журмыг зөрчиж байна. Тиймээс өөрийгөө болон, гэр бүлээ эрсдэлд оруулахаас сэргийлж аль болох худалдааны төв рүү чиглэхгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.