Сансрын уудмаас дэлхийг дурандах шинэ хиймэл дагуулыг НАСА өчигдөр танилцуулжээ. “Glory” төхөөрөмж дэлхийн дулааралд нар хэрхэн нөлөөлж буйг мэдээлэх юм. “Дэлхийн дулаарал нь хүний буруутай үйл ажиллагаанаас гадна огторгуйн биетүүд, нарнаас болсон байх магадлалтай.
Магадгүй энэхүү хиймэл дагуулаас ирсэн мэдээлэл дэлхийн дулаарлыг бууруулах арга замыг хүн төрөлхтөнд хэлж өгч болох юм” хэмээн тус агентлагийн ажилтан Майкл Фрэлих ярьжээ.
Энэхүү төслийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн удирдлага дор явуулж буй гэнэ. “Glory” хиймэл дагуулыг ирэх сарын 23-нд Калифорни мужийн Ванденбергийн нисэх хүчний баазаас хөөргөнө.