“Forbes” сэтгүүлээс Дэлхийн хамгийн аз жаргалтай улсуудын жагсаалтыг шинэчлэн гаргав. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 53000 доллар, иргэдийнх нь амьдралын сэтгэл ханамж 95 хувьтай норвегичүүд дээрх жагсаалтыг тэргүүлэв.
Финланд, Дани улс удаалсан бол эхний 10 байрт Шинэ Зеланд, АНУ шинээр орсон байна. Энэхүү жагсаалтыг гаргахын тулд 110 улсыг хамруулан 89 төрлийн үзүүлэлтээр дүгнэсэн бөгөөд БНХАУ 66 дугаарт орж, Зимбабве, Пакистан, Хойд Солонгос сүүлийн байруудыг эзэлжээ.
Сонирхуулахад 11 хувийн инфляцтай, ажилг үйдлийн түвшин 46 хувьд хүрдэг непалчуудын 85 хувь нь амьдралдаа сэтгэл хангалуун байдаг гэсэн хариулт өгчээ.