Колумбын Букарманг хотын шорон руу 45 гр хар тамхи хүргэх байсан тагтааг цагдаагийн ажилтнууд барьжээ.
Хүзүүнд нь зүүсэн ууттай марихуан хэтэрхий хүнд байсан тул бахардсан шувуу хууль сахиулагчдын байрны дээвэр дээр унасан аж.
Шоронгийн хоригдлууд шуудан зөөгч тагтаагаар хар тамхи авчруулахыг завдсан хэмээн цагдаагийнхан үзэж байгаа юм.