Москвагийн Улаан талбай дахь В.И.Лениний бунхныг нурааж, түүний цогцсыг оршуулах саналыг ОХУ-ын Төрийн Ду мын депутат Владимир Мединский дэвшүүлжээ. Өмнө нь яригдаж байсан энэ сэдвийг эрх баригчид Думын дээд, доод танхимын хуралдаанаар хэлэлцэж эхлэв.
“В.И.Лениний бунхныг хэрхэх талаар янз бүрийн санал дэвшүүлдэг. Социализмын үед түгээмэл байсан нэг хү- нийг тахин шүтэх дэглэмийн илрэл болсон энэ бунхныг нийслэлийн төв хэсэгт, Кремлийн дэргэд өдий хүртэл байлгаж байгаа нь зүй бус” гэж “Нэгдсэн Орос” намын цахим хуудсанд бичжээ.