Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцсэн хүмүүсийг шоронд хорьсон Беларусийн удирдагч А.Лукашенког Европын улсууд руу нэвтрэхийг хориглох тухай хэлэлцэж байгаа билээ.
Европын холбооны эл саналыг АНУ дэмжиж буйгаа илэрхийлэв. “Бид энэ талаар нарийвчлан шалгаж байгаа. Хэрэв А.Лукашенкогийн буруутай нь нотлогдвол Америкт хувийн болон албаны шугамаар айлчлахыг хориглоно” гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Филип Кроули мэдэгдсэн байна.