Холбооны мөрдөх товчоо буюу FBI-ийнхан түүхэндээ анх удаа 125 хүнийг нэг өдөр баривчилсан талаар CNN агентлаг мэдээллээ. Эдгээр гэмт хэрэгтэн нь Итали, Нью-Йорк, НьюЖерси, Рүүд-Айландад сүлжээтэй, зо хион байгуулалттай гэмт хэргийн томоохон бүлэглэлийн гишүүд бөгөөд тус холбооны 800 орчим ажилтан мафийнх ны эсрэг шуурхай ажиллаж, Монголынхоор баасан гаригийн өглөө- ний 06.00 цагт баривчилсан байна.
Италийн энэхүү алдартай бүлэглэлийн 91 салбарын гишүүдийн 1981 оноос хойш холбогдсон нууцаар хуйвалдаж, санаатайгаар галдан шатаасан, авлига авснаас гадна хар тамхины наймаа, хууль бус мөрийтэй тоглоом, дээрэм, аллагын хэргүүдийг нь үндсэлэн ял оноосон гэнэ.
Мөн сүүлийн үед гарсан 36 гэмт хэрэгт сэжиглэж байгаа юм байна. Тэднийг баривчилсан нь Итали дахь “Ла Коза Ностра” хэмээн нэрлэдэг хууль бус бүлэглэлийн ажиллагааг таслан зогсооход томоохон алхам болсон хэмээн FBI-ийнхан үзэж байгаа аж.
Цагдаагийн ажилтнуудын хэлснээр тус мафийн “International Longshoremen’s Association” бүлэглэл тэнгисийн зогсоолыг сайжруулах нэрээр орон нутгийнхаа албан газруудаас жилд 500-5000 ам.доллар албадан авдаг байсан гэнэ. Нью-Йоркийн цагдаагийн комиссар Рэймонд Кэлли “Бид өнөөдөр гэмт хэргийн томоохон голомтыг илрүүллээ. Гэвч тэдний цаана аймшигтай залгамж үеийнхэн бий болж буй нь түгшүүр зарлаж байна” гэжээ.