БНСУ-ын мэргэжилтнүүд Америкийн үндэсний аюул байдлын зөвлөлийнхөнтэй залуурт пуужингийн харвалтын зайны талаар хэлэлцээр хийлээ. Тус улс пуужингийн харвалтын зайг 1000 км-ээр уртасгах санал оруулсан байна. Учир нь хоёр орны хамтран бүтээсэн “Хёньму-1 (ИНК-2)” гэх залуурт пуужингийн хүчин чадал буурах эрсдэлтэй болжээ.
Гэвч дээрх хэмжээнд пуужингийн харвалтын зайг уртасгавал БНАСАУ болоод Хятадын агаарын зайг дайрах юм байна. Тиймээс БНСУ-ын хөрш орнууд энэ байдлыг ашиглан зэвсэглэлээр хөөцөлдөх магадлалтай хэмээн АНУ-ын засаг захиргаа сэрэмжлэн уг саналыг дэмжихгүй байгаа юм.
Гэсэн хэдий ч БНСУ-ын зүгээс агаарын зайг сунгах боломжтой гэсэн байр сууриа хадгалж байгаа бөгөөд хэлэлцээрийн үр дүн хараахан гараагүй байна.
М.Эрдэнэдэлгэр