Тунисийн Ерөнхийлөгч асан Зин эль-Абидина Бен Алигийн хамаатан 33 хүнийг баривчилсан байна. Эх орноосоо урвасан, ард түмнээ дарлахад оролцсон хэмээн тэднийг буруутгаж байгаа аж.
Мөн харш, машин, үнэт эдлэлийг нь улсын өмчид хураасан тухай АР мэдээллээ.
Саудын Арабт байгаа Бен Алигийн дансны гүйлгээг зогсоосныг Швейцарийн нэгэн банк мэдэгдсэн билээ.
Х.Чимэг