Гаитигийн удирдагч асан Жан-Клод Дювальег тус улсын Прокурорын ерөнхий газар саатуулж, байцаажээ. “Бэйби Док” гэгддэг тэрбээр ард түмэндээ туслахаар ирсэн гэж мэдэгдсэн аж. Хууль сахиулагчид түүнийг улсын хөрөнгөөс завшсан хэмээн буруутгаж байгаа бөгөөд харин “Amnesty International”, “Human Rights Watch” зэрэг хүний эрхийн байгууллага эл удирдагчийг гэмг үй иргэдийг хөнөөсөн гэж үзэж байгаа юм.
15 жил төр барихдаа Жан Клод Дювалье тус улсад өөрийн дэглэмээ тогтоож, сөрөг хүчнийхэн болон ард түмнээ дарангуйлж байсан гэлцдэг. Хэдий байцаалтын дараа сулласан ч түүнд эрүү үүсгэн шалгаж магадгүй байна.