ХБНГУ-ын автомашин сонирхогчдын нэгдсэн клубээс (ADAC) хамгийн найдвартай машиныг шалгаруулжээ. Штуттгартед үйлдвэрлэдэг, “Porsche 911” спорт загварын машиныг хамгийн найдвартай, бөх бат хэмээн мэргэжилтнүүд үнэлжээ. Тус клубээс сар бүр явуулдаг санал асуулга, судалгааны дүнд “Porsche 911” хэрэглэгчдийн хүсэлд нийцсэн, өндөр хүчин чадалтай, чанартай “төмөр хөлөг”-өөр шалгарчээ.