Он гарсаар АНУ болон бусад оронд шувуу олноор үхсэн явдал гарсан. Түүнчлэн Номхон далайн эргээс загасны үй олон сэг олдсон билээ. Харин энэ удаа Америкийн Висконсин мужийн “Stokton” фермд 200 гаруй толгой үхэр үхсэн байна. Фермийн эзний ярьснаар эдгээр мал өвчилсөн, эсвэл хордсон гэх шинж тэмдэг ажиглагдаагүй байна.
Мөн Вьетнамд долоон мянга шахам үхэр гэнэт үхсэн тухай BBC мэдээллээ. Одоогийн байдлаар эдгээр малын эд, эсэд шинжилгээ хийж байгаа бөгөөд ямар нэг өвчин халдварласан байж магадгүй гэж таамаглаж байгаа аж.