Беларусийн Ерөнхийлөгч А.Лукашенко болон шүүх, цагдаагийн зарим ажилтныг Польш руу нэвтрэхийг хориглосон тухай АР мэдээллээ. Арванхоёрдугаар сарын 19-нд болсон эсэргүүцлийн жагсаалыг хүчээр тарааж, оролцогчдыг нь баривчилсан Беларусийн удирдагчийг Польшийн эрх баригчид дарангуйлагч хэмээн үзэж байгаа юм. Мөн ХБНГУ ч А.Лукашенкогийн эсрэг хориг арга хэмжээ авна гэдгээ мэдэгдэв.