Кубын эрх баригч намын хэрэгжүүлж буй бодлогын хамгийн зөв, тусгалаа олсон шийдвэрүүдийн нэг нь эмнэлгийн үнэ төлбөргүй үйлчилгээ гэж ард түмэн нь үнэлдэг. Тэгвэл Гавана хотын сэтгэл мэдрэлийн эмнэлгийн 26 өвчтөн хөлдөж үхсэн хэрэг хоёр жилийн өмнө гарсан билээ.
Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын хүнд суртал, хариуцлагагүйгээс болж энэ хүмүүс хохирсныг шалгалтаар тогтоосон. Тус эмнэлгийн эмч, сувилагчдыг талийгаачдын үхэлд буруутай хэмээн эрүү үүсгэн шүүж эхэлжээ. Хаалттай болж буй эл шүүх хурлаас гаргасан шийдвэрийг олонд танилцуулах тухай АР мэдээлэв.