Улаанбаатар хотын иргэдийн 51 хувь нь нийтийн тээврээр, 41 нь өөрийн унаагаар, таван нь такси үйлчилгээгээр, хоёр нь явганаар ажилдаа явдаг гэх судалгаа гарчээ. Явган зорчигчийн тоо улирлаас шалтгаалан харилцан адилгүй байдаг гэнэ. Мөн тэд унадаг дугуй ашиглах үе ч бий аж. Тиймээс явган хүний замаас гадна унадаг дугуйнхыг сайжруулах асуудал тулгамдаж байна.
Нийслэлийн удирдлагууд явган хүний, унадаг дугуйн замыг 2010 оноос хойш нийслэлд хийж эхэлсэн. “Хөгжиж буй орнууд авто замаас гадна явган хүний болон дугуйн зориулалтын замыг маш сайн шийдсэн байдаг. Тиймээс зориулалтын бус газар барьсан хашаа, хайс зэргийг буулгаж, явган хүний зам барих ажлыг эрчимжүүлсэн. Иргэд ч үүнтэй санал нийлж, эзэмшлийнх нь хашаа, хайс буруу баригдсан үед албадан буулгахад хамтран ажилладаг болсон” хэмээн Хот байгуулалт, хөгжлийн газрынхан онцоллоо.
Эх сурвалж: Ulaanbaatar.mn