Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна.
Хуралдаанаар нийслэлд хатуу хөл хорио тогтоохгүй, дөрөвдүгээр сарын 03-18-нд зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлахаар болсон гэдгийг Шадар сайд мэдээллээ. Тэрбээр, " Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдлийн үнэлгээ хийж, аль болох уян хатан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг зорьж ажиллаж байна. Төрийн байгууллага аж ахуйн нэгжийг аль олох цахимаар, 30 хувиар ажиллахаар зохицуулж байна. Асуудал амаргүй байгаа. Гэхдээ шууд хөл хорихгүйгээр асуудлыг шийдэж байна. Гэхдээ шийдвэрүүд иргэдийн оролцоотойгоор үр дүнгээ өгнө. Долдугаар сарын 01 өдөр гэхэд дархлаажуулалтаа хийж дуусгана. Зам, дэд бүтэц болон бусад салбарын бүтээн байгуулалтын ажил зогсох ёсгүй" гэдгийг хэлэв.