Монгол цэргийн нэгдсэн холбооны дэргэдэх залуусын клубээс МУУГЗ Б.Магсаржавт шинэ баян хуур хөгжмийг гардуулан өглөө. Ийнхүү тэрээр шинэ баян хуур хөгжимтэйгээ шинийг эрэлхийлэх аянаа эхлүүлж буй.
МУУГЗ хөгжмийн зохиолч Б.Магсаржав “Дөрвөн настайгаасаа эхэлж баян хуур хөгжимтэй нөхөрлөж эхэлсэн түүхтэй. Үүнээс хойш 54 жилийн дараа ийнхүү шинэчилж байгаад үнэхээр их баяртай байна. Шинэ хөгжим дээрээ маш олон дуу, бүжгийн хөгжим, аяыг бүтээж ард түмэндээ хүргэх болно” гэдгийг онцлон хэлэв.
Нийт 500 гаруй дууны аяыг зохиож байсны 300 гаруйг нь хуучин баян хуур дээрээ бичиж байжээ. Баян хуур хөгжим нь хаана ч явсан тоглож, олныг баясгаж бодлогоороо давуу талтай. Өөрөөр хэлбэл, орон зайнаас үл хамаарч олон сайхан дууны аяыг бичиж болдог байна. Мөн тэрээр Үндэсний их театраас хамтран ажиллах санал ирснийг хүлээн авчээ.