Өчигдөр 14936 иргэнээс коронавирусийн шинжилгээ авахад 437 хүнээс халдвар илэрлээ. Энэ нь цар тахал гарснаас хойшх хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 106 хүн эмнэлгээс гарав. Өнөөдрийн байдлаар нийт эдгэрсэн хүний тоо 4,150 хүрлээ. Энэ нь нийт бүртгэгдсэн тохиолдлын 65.5 хувийг эзэлж байгаа юм. Одоогоор улсын хэмжээнд хүн коронавирусийн халдварын улмаас 1,462 эмчлүүлж байна. Үүнээс биеийн байдал
- Хөнгөн-1,243,
- Хүндэвтэр-194
- Хүнд-8
- Маш хүнд-7 хүн байгаа юм.