Цар тахлыг улмаас манай улсын эдийн засаг хүндэрч, аж ахуйн нэгжүүдийн орлого хумигдаж, зарим өрх унд хоолгүй болсон. Тиймээс Засгийн газар хариу арга хэмжээ авч, зорилтот бүлгийн иргэдэд хүнс олгосон. Гэхдээ зарим төрийн алба хаагч зорилтот бүлгийнхэнд олгож буй хүнснээс хувьдаа завшсан хэрэг гарсан. Тэгвэл өнөөдөр Нийгмийн халамжийн байгууллагуудын нэгдсэн холбооноос зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр нийгмийн ажлын мэргэжлийг улам бүр хөгжүүлж, чадварлаг нийгмийн ажилтныг хэрхэн бэлтгэх, тус мэргэжлийг олон нийтэд ойлгуулахад харилцан мэдээлэл солилцох, хамтран ажиллах талаар санал солилцлоо. Ташрамд дурдахад, өдгөө нийгмийн халамжийн салбарт нийт 1600 гаруй хүн ажиллаж байгаагаас 628 нийгмийн ажилтан нийгмийн халамжийн болон нийгмийн ажлын үйлчилгээ, үйл ажиллагааг сум, хороо анхан шатанд зорилтот бүлэг, өрх, иргэнд үзүүлж байна. Монгол Улсад нийгмийн ажлын мэргэжлийн тогтолцоо бүрэлдсэн өнгөрсөн 20 жилийн хугацаанд хууль эрх зүйн орчныг бэхжүүлэх, нийгмийн халамжийн тухай хуульд нийгмийн ажилтны талаарх бүлгийг шинээр оруулан УИХ-аар батлуулсан. Мөн нийгмийн хамгааллын салбарт нийгмийн ажилтны орон тоог бий болгож нэмэгдүүлэх, тэдний албан хэрэгцээнд үндэслэн мэргэшүүлэн сургах ажлыг үе шаттайгаар тасралтгүй хэрэгжүүлж ирсэн.