Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаанаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн захиргааны 239 албан хаагчид хамаарах 59, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын төрийн захиргааны 65 албан хаагчид хамаарах 65, нийт 124 албан тушаалын тодорхойлолтод Төрийн албаны зөвлөлөөс хуульд заасан батлах зөвшөөрлийг олгов. Мөн Барилга хот байгуулалтын яам, Дотоод хэргийн их сургуулийн дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа.