Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хонгор багийн “Улаан хужирын нуруу” гэдэг газарт хээрийн түймэр гарлаа. Аймгийн төвөөс зүүн урд зүгт 120 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 80 км-т гарсан уг хээрийн түймрийг Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид цурманд оруулжээ. Түймрийг бүрэн унтраахад Асгат сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд тусалсан байна. Байгаль орчны байцаагчид түймэрт урьдчилсан байдлаар 750 га талбай шатсан хэмээх мэдээллийг өгч байна.