Коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн сувилагчийн зүрх нь зогсож, сэхээнд орсон гэдэг нь худал мэдээлэл хэмээн ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр мэдээллээ. Уг мэдээллийг УОК-оос баталгаажуулсан. Мөн Грандмед эмнэлгээс мэдэгдэл гаргаж, худал мэдээлэл гэдгийг баталсан байна.
Вакцинтай холбоотой худал ташаа, сөрөг мэдээллүүд олон нийтийн сүлжээнд тархаж байна. Иймд иргэдийг албаны эх сурвалж, хэвлэл мэдээллээс баталгаатай мэдээлэл авч байхыг уриаллаа.