Сүүлийн 24 цагт 21585 шинжилгээ хийхэд 80 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 3,561 боллоо. Шинээр илэрсэн тохиолдлууд дунд зөөвөрлөгдсөн тохиолдол байхгүй. Улаанбаатарт 79, төв аймагт нэг тохиолдол бүртгэгдлээ.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 50 хүн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 2,874 болов. Энэ нь нийт өвчилсөн хүмүүсийн 80 хувийг эзэлж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 697 хүн эмчлэгдэж байна.