“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-иас цар тахлын хөл хориотой холбогдуулан түрээслээд өмчлөх, орон сууцын хөтөлбөрт хамрагдаж байгаа төрийн албан хаагчдын зээлийн эргэн төлөлтийг 2021 оны долдугаар сарын 1-нийг хүтэл хойшлуулах шийдвэр гарлаа. Монгол улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу “Ковид-19” цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ажилд онцгой үүрэг хүлээн ажиллаж байгаа 1000 гаруй төрийн жинхэнэ болон үйлчилгээний алба хаагчдыг түрээслээд өмчлөх, орон сууцны хөтөлбөрт хамруулсан билээ. УИХ-аас 2021 оны нэгдүгээр сарын 29-нд “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчид зориулсан түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцны өмчлөх болон түрээсийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр түрээслэгчийн хүсэлтээр төлбөрийн хугацааг хойшлуулахаар хуульчилсан. Тус хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу орон сууц түрээслээд өмчлөх гэрээний эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлтэй иргэд 2021 оны гуравдугаар сарын 21-ний 00.00 цагийн дотор дараах материалыг бүрдүүлэх ёстой гэнэ.
Бүрдүүлэх материал
1. 2021 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс өмнөх төлбөрийн үлдэгдэлгүй байх.
2. Хүсэлтийг “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн nosk.ub.gov@gmail.com цахим хаягт илгээх.
3. Өргөдөлд овог, нэр, сонгосон орон сууц, тоот, утасны дугаар, хамрагдах хугацааг заавал тусгасан байх
4. Цахим хаягаар өргөдөл ирүүлсэн иргэд 99400714 мессеж илгээж хүсэлтээ баталгаажуулах.