Монголбанк 2021 оны хоёрдугаар сард 643.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт хоёр тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 309 кг-аар буурсан үзүүлэлт юм. 2021 оны хоёрдугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 2.5 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 36.6 кг үнэт металл худалдан авсан. Монголбанкны нэг грамм алт худалдан авах дундаж ханш 2021 оны хоёрдугаар сард 165,914.57 төгрөг байлаа.