Сүүлийн 24 цагийн дотор 17529 шинжилгээ хийхэд 32 хүнээс халдвар илэрлээ. Шинээр бүртгэгдсэн 32 тохиолдлын 8 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-гээр илэрсэн бол 23 нь ойрын хавьтал, нэг хүний халдварын эх үүсвэрийг тодорхойлохоор ажиллаж байна. Ингээд улсын хэмжээнд халдвар авсан хүний тоо 3032 боллоо.
ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Эх нярайн эмэгтэйчүүдийн хоёрдугаар төвд одоогоор 657 хүн эмчлүүлж байгаагаас 591 нь хөнгөн, 57 нь хүндэвтэр, 7 нь хүнд, хоёр нь нэн хүнд байна.