Сүүлийн 24 цагийн дотор 11905 хүнд шинжилгээ хийхэд 45 хүнээс халдвар илэрлээ.
Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 2952 боллоо. Сүүлийн 24 цагт 50 хүн эмчлэгдэж, гэртээ гарлаа. Өнөөдрийн байдлаар 638 хүн эмчлэгдэж байна. Үүнээс биеийн байдал хөнгөн 558, хүндэвтэр 70, хүнд 9, маш хүнд 1 хүн эмчлэгдэж байна.