Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгальмаа "Сүүлийн 24 цагт орон нутагт коронавирусийн халдвар илэрсэнгүй. Гэхдээ Улаанбаатарт уг өвчний 35 тохиолдол нэмж гарлаа. Эдгээрийн 33 нь дотоодод халдвар авсан, хоёр нь Истанбул-Улаанбаатарын нислэгээр ирсэн иргэн байв. Мөн 35 иргэний зургаа нь Нэг өрх-нэг шинжилгээний үед илэрсэн" гэлээ. Халдвар илэрсэн иргэд Цагаан сарын үеэр золголт хийж гадуур явсан болзошгүй байгаа юм.
Одоогоор өвчний голомтод ажиллаж буй 6808 алба хаагчийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулаад байна. Цаашдаа 59-65 насны архаг хууч өвчтэй, халдварт өртөх эрсдэлтэй хүмүүсийг дархлаажуулах аж.
Энэ амралтын өдрүүдэд дараах шинжилгээний цэгүүд ажиллаж, иргэдээс коронавирусийн халдвар илрүүлэх PCR шинжилгээ авна.
Бямба гараг:
- СХД-ийн 67 дугаар сургууль
- БГД-ийн 20 дугаар сургууль
- ЧД-ийн 39 дүгээр сургууль
- СБД-ийн 3 дугаар сургууль
- ХУД-ийн 18 дугаар сургууль
- БЗД-ийн 69 дүгээр сургууль
Ням гараг:
- СХД-ийн 62 дугаар сургууль
- БГД-ийн 13 дугаар сургууль
- ЧД-ийн 39 дүгээр сургууль
- СБД-ийн 31 дүгээр сургууль
- ХУД-ийн 34 дүгээр сургууль
- БЗД-ийн 69 дүгээр сургууль