Татварын ерөнхий газраас "Оюу толгой"-д 2016-2018 оны санхүүгийн жилд 649.4 тэрбумын татварын акт тавьсан. Уг актын хүрээнд 230 тэрбум Төрийн санд энэ долоо хоногт орж ирсэн байна. Ирэх 7 хоногт мөн 420 тэрбум төгрөгтэй тэнцэх төлбөр шилжүүлэхээр болжээ. Гэхдээ олон улсын шүүх "Оюутолгой"-н талд шийдвэр гаргавал Засгийн газар дээрх мөнгийг эргүүлэн төлнө. "Оюутолгой" ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газраас байгуулсан Ажлын хэсэг сүүлийн саруудад тус төслийн хөрөнгө оруулагч "Рио Тинто" компанитай идэвхтэй яриа хэлэлцээ хийж буй билээ. Оны эхэнд тухайн үеийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оюутолгойд хандаж дараах захидлыг илгээж байв.