Нийслэл болон орон нутагт гэр шатаж, нэг айлын 2-3 хүүхэд эндсэн харамсалтай явдал сүүлийн үед цөөнгүй гарах боллоо. Энэ он гарснаас хойш ахуйн галын улмаас 10 хүүхэд амиа алдаж, долоон хүүхэд угаартсан гэх мэдээллийг ОБЕГ-аас өгсөн юм. Уржигдар гэхэд Баянхонгор аймгийн Баянцагаан сумын нутагт малчин Т-гийн таван ханатай гэр шатаж, ой долоон сартай хүү, долоон настай охин галд өртөж амиа алдсан байна. Галын шалтгааныг тогтоохоор мэргэжлийн байгууллагынхан ажиллаж буй аж. Мөн тухайн өдөр Баян-Өлгий аймагт үйлчилгээний төв шатсаныг онцгой байдлын алба хаагчид шуурхай унтрааж, 13-17 насны гурван хүүхдийн амийг аварчээ. Үүнээс өмнө буюу энэ сарын 3-нд Өвөрхангай аймагт малчин айлын гэр шатаж хоёр настай охин эндсэн. Мөн энэ сарын 9-нд Сонгинохайрхан дүүрэгт монгол гэр шатсаны улмаас 5-13 насны гурван хүүхэд нас барсан юм. Ташрамд дуулгахад, хөл хорионы үед буюу энэ сарын 11- 23-нд нийслэлийн долоон дүүрэг, 15 аймгийн 37 сумд 86 удаааюулт үзэгдэл, осол гарчээ. Үүний улмаас есөн иргэн нас барж, 522 хүн гэмтсэн байна.