КОВИД-19 халдварын эсрэг дархлаажуулалтын ажил өнөөдрөөс эхэлсэн билээ. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдаад байна. Вакцинжуулалтын эхний ээлжид төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 56 мянган ажилтан, КОВИД-19 халдварын эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй цагдаа, онцгой төрийн албан хаагчдыг хамруулна. Вакцины хувьд Их Британийн биотехнологийн "AstraZeneca" компанийн "Azd1222" гэх вакцин юм.