Хоёр талын харилцаагаа түргэн хэвийн болгохын тулд Хятадын импортоос авч буй нэмэлт татвар, тус улсын компани, судалгааны байгууллагуудын эсрэг авсан хоригоо цуцлахыг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И АНУ-ын засаг захиргаанд уриалав. Тэрбээр Бээжинд болсон Ланьтины (Хөх танхим) чуулга уулзалтыг нээж үг хэлсэн аж.
“Энэ нь Хятад болон АНУ хамтран ажиллахад шаардлагатай нөхцөл бий болгоно” хэмээн Ван И онцолжээ. АНУ-тай “Ковид-19”, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цаашлаад дэлхийн эдийн засгийг сэргээхэд хамтран ажиллахад БНХАУ бэлэн байгааг тэрбээр тэмдэглэв. Ланьтины чуулга уулзалт даваа гарагт болсон бөгөөд сэтгүүлчид зөвхөн нээлтийн ёслолд оролцож, хурлын бусад хэсэг хаалттай болжээ. Энэ жил тус чуулга уулзалт “Харилцаа, хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжиж, үл ойлголцлыг арилгаж, Хятад, Америкийн харилцааг зөв замд нь оруулъя” уриан доор боллоо.