Олон улсын атомын эрчим хүчний агентлаг (МАГАТЭ) өнөөдрөөс Ираны цөмийн объектууд дахь хяналтын камерын мэдээллийг авах эрхгүй болжээ. Тус агентлагийн ерөнхий захирал Рафаэль Гросситой хэлэлцээ хийснийхээ дараа Ираны Атомын эрчим хүчний байгууллагаас энэ тухай мэдэгдэв. “Камерын мэдээллийг Иран гурван сар хадгална. Энэ хугацаанд АНУ хориг арга хэмжээгээ бүрэн цуцалбал МАГАТЭ-д өгнө” гэж тус байгууллагын мэдээлэлд дурдсан байна.
МАГАТЭ-гийн ерөнхий захирал энэ сарын 20-21-нд Иранд цөмийн объектуудынх нь үйл ажиллагааг хянах шинэ хууль өнөөдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбоотой асуудал хэлэлцжээ. Хуулийн эл баримт бичигт АНУ цөмийн хэлэлцээрийн болзлыг биелүүлээгүйн хариуд МАГАТЭ-гийн шалгалтын хүрээг Иран хумихаар тусгасан аж. Энэ үеэр шалгалтыг гурван сараар хязгаарлах техникийн зөвшилцөлд хүрсэн байна. Гэсэн ч Тегеран Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээний дагуу тус агентлагтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх болов.