Цаг уур, орчны шинжилгээний газраас хоёрдугаар сарын дунд арав хоногийн байдлаар манай орны зарим гол мөрний мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-10 см нимгэрсэн гэв. Тиймээс нуурын толио болон гол мөрний мөс цөмрөх эрсдэлтэй аж. Үүнээс гадна урин дулаан цаг ирж, ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч суларч буйтай уялдаад гол, мөрөн, нуурын мөс улам бүр хэврэгшиж байна. Өөрөөр хэлбэл, нуурын толио болон гол мөрний мөсний зузаан харилцан адилгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явахгүй байхыг холбогдох газраас онцгойлон анхаарууллаа.