"Ковид-19" цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан тогтоосон Бүх нийтийн бэлэн байдлаын зэргийг өнөөдрөөс /2021.02.23/ эхлэн сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн.
Иймд бүх аж ахуй нэгж байгууллагууд хэвийн үйл ажиллагаанд шилжсэн ч, халдвар илэрсэн бүсүүдэд хэсэгчлэн хөл хорио тогтоох юм. Тодруулбал, зарим дүүргийн дараах байршлуудад хөл хорио үргэлжлэхийг оршин суугчид анхаарах нь зүйтэй.