Засгийн газар гурван жил хэрэгжүүлэх “Эрүүл мэдээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө”-г өнгөрсөн долоо хоногт баталлаа. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарыг дэмжих хоёр их наяд төгрөгийн санхүүжилтийг зээлдэгчдэд хэрхэн хүргэх нь олны анхаарлыг ихээхэн татаж байна. Ерөнхий сайд төлөвлөгөөг анх танилцуулахдаа Засгийн газар Хармагтайн ордоос олборлох алтыг барьцаалж, нэг их наяд, хүүгүй бонд гаргаж, мөн нэг их наяд төгрөгийн эх үүсвэр татна. Түүнийгээ жилийн гурван хувийн хүүтэй зээлнэ гэж ярьж байв. Тэгвэл энэхүү санхүүжилтийн механизмыг бүрэн өөрчилжээ. Банкуудын татан төвлөрүүлсэн эх үүсвэрийн зардал дунджаар есөн хувь байгаа аж. Өөр өөр хэлбэл, хадгаламж нь есөн хувийн хүүтэй байна гэсэн үг. Банкууд их ашиг харахг үйгээр, нийгмийн хариуцлагаа хэрэгж үүлээд есөн хувийн хүүтэй зээл олгох боломжтойгоо мэдэгдсэн байна. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарынханд зээлэх хоёр их наяд төгрөгийн зээлийн хүүгийн төлбөрийн зургаан хувийг Засгийн газар даах нь. Өөрөөр хэлбэл, зээлийн хүүгийн зургаан хувийн төлбөрийг төсвөөс банкуудад өгнө гэсэн үг. Ингээд зээлдэгчид гурван хувийн хүүтэй санхүүжилт олгоно. Хүүгийн төлбөрийн дийлэнхийг Засгийн газар хариуцна. Сангийн яамнаас зээлийн хүүгийн төлбөрт энэ жил 27, ирэх жил 60, 2023 онд 40 тэрбум төгрөг зарцуулна гэсэн тооцоо хийжээ. Төлөвлөгөөг хэрэгжүүлэх гурван жилийн хугацаанд нийт 127 тэрбум төгрөг зарцуулж, хөшүүрэгдэн Төвбанкны үнэт цаасыг худалдаж авчихаад байгаа арилжааны банкуудын найман их наяд төгрөгийн хоёрыг нь зах зээл рүү гаргах нь.
Сангийн сайд Б.Жавхлан “Засгийн газар коронавируст халдвараас сэргийлж, хорио цээрийн дэглэм тогтоосноос хойш аж ахуйн нэгж, айл өрхүүдэд хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх, халамжийг нь нэмэх замаар 4.2 их наяд төгрөгийн санхүүжилт төсвөөс гаргасан. Цаашдаа төсвөөс их хэмжээний санхүүжилт гаргах боломжгүй. Тиймээс төсөв, мөнгөний бодлогыг хослуулж, эдийн засгаа сэргээх ийм арга хэмжээ авахаас өөр замгүй” гэж ярьжээ. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарынханд зээл олгоход Зээлийн батлан даалтын санг онцгой үүрэгтэй оролцуулахаар болсон. Банкуудын зээл олгох шалгуур өндөр. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарынхны дийлэнх нь барьцаа хөрөнгөгүй байдаг. Тиймээс зээл авахад барьцаа хөрөнгийн шалгуурыг нь хангадаггүй. Энэ шалгуурт нь тэнцүүлэхийн тулд зээлийг нь батлан даах шаардлага үүсдэг. Хэрэв зээлийг нь батлан даахгүй бол олон жижиг аж ахуйн нэгж нь хоёр их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлээс хүртэж чадахгүй. Зээлийн батлан даалтын сангийн дүрмийн сан одоогоор найман тэрбум төгрөгтэй дүйж байгаа аж. Засгийн газраас уг сангийн 50 тэрбум төгрөгийн өрийн бичгийг Хадгаламжийн даатгалын корпорацад худалдахаар болсон. Зээлийн батлан даалтын сангийн дүрмийн санг ийнхүү нэмж, 60 тэрбум төгрөгт хүргэснээр нийт 1.2 их наядын зээлийг батлан даах “хүчин чадалтай” болох юм байна. Хадгаламжийн даатгалын корпорац 500 тэрбум төгрөгийн хөрөнг өтэй болжээ. Эдийн засагт сул хэвтэж буй мөнгийг ингэж ашиглахаар татан оруулцуулж байгаа аж. Зээлийн батлан даалтын сан нь дүрмийн сангаасаа 20 дахин их зээлийг батлан даах журамтай. Мөн зээлийн 60 хүртэлх хувьд баталгаа гаргадаг юм байна.
Банкууд хоёр тэрбум төгрөгийн санхүүжилтээр өмнө нь олгосон чанаргүй зээлүүдээ дахин санхүүжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Бүх санхүүжилтийг зээлийг дахин санхүүжүүлэхэд зарцуулбал эдийн засагт шингэхгүй. Тиймээс эдийн засгийг сэргээх зорилгоо биелүүлж чадахгүй юм. Монголбанкнаас жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих санхүүжилтийн 70 хувиар шинэ зээл олгох, 30-аар нь дахин санхүүжилт хийхийг зөвшөөрсөн заалт журамд тусгахаар ярилцаж байгаа гэнэ. Мөн репо санхүүжилтийн 70 хувиар дахин санхүүжүүлэх, 30-аар нь шинэ зээл олгохыг журамлах бололтой. Монголбанк, Сангийн яам, Зээлийн батлан даалтын сан зэрэг байгууллага хамтран уг санхүүжилтийн механизмыг хэрэгжүүлэх, эрсдэлийг нь бууруулах хоёр журам батлахаар ажиллаж байгаа гэсэн. Бага хүүтэй санхүүжилт мөнгөний дутагдалтай аж ахуйн нэгжид очихгүй байх, арга заль хэрэглээд ашигтай ажиллаж байгаа бизнесээ санхүүжүүлчих эрсдэл бий. Мөн зориулалтын дагуу ашиглахгүй, цааш нь өндөр хүүтэй дамжуулан зээлж мөнгө хүүлэх гэх мэт олон эрсдэл энэ төлөвлөгөөг дагана. Хоёр журмыг баталснаар санхүүжилтийг “жинхэнэ эзэн”-д нь хүргэх эрх зүйн зохицуулалт бүрдэх гэнэ лээ. Үүнээс гадна Монголбанкны репо санхүүжилтийн хэмжээг хоёр их наяд төгрөг болгож нэмсэн. Уг санхүүжилтийг өнгөрсөн оны сүүлийн улирлаас олгож эхэлсэн юм. Монголбанк банкуудын үнэт цаасыг жилийн 6.5 хувийн хүүтэйгээр худалдан авч буй.
Банкууд цааш нь өмнө нь олгосон зээлээ жилийн 10.5 хувийн хүүтэйгээр дахин санхүүжүүлж байна. Репо санх үүжилт бол ийм байдлаар зах зээлд шингэнэ. Мөн ипотекийн зээлийн санхүүжилтийг гурван их наяд төгрөгт хүргэж нэмэхээр болсон. Энэ санхүүжилтээр жилийн зургаан хувийн хүүтэй, 30 жилийн хугацаатай орон сууцын зээл олгоно. Зээлийн хугацааг залууст зориулан 10 жилээр сунгаж байгаа юм. Үүнээс өөр өөрчлөлтгүйгээр, өмнөх зарчмаар нь хэрэгжүүлнэ. “Эрдэнэс Тавантолгой” компани хоёр их наяд төгрөгийн бонд гаргана. Тус компани “босгосон” мөнгөөр өө баяжуулах үйлдвэр, цахилгаан станц барих, төм өр зам тавихад санхүүжилт хийх нь дамжиггүй. “10 их наядын төлөвлөгөө”-ний хэрэгжилт ингэж эхэлж байна. Төлөвлөгөөг хэрэгжүүлснээр энэ онд улсын эдийн засаг дор хаяж зургаан хувиар өснө гэж Сангийн яамныхан тооцжээ. Одоогоор 62 мянган хүн нийгмийн даатгалын шимтгэл төлөхөө больсон. Өөрөөр хэлбэл, ажилгүй болсон гэсэн үг. Аж ахуйн нэгжүүдийн 65 хувь нь санхүүгийн дутагдалд орсон гэсэн судалгаа гарчээ. Энэ санхүүжилт эдийн засгийг идэвхжүүлэн, аж ахуйн нэгжүүдийг санхүүгийн эргэлттэй болгож, ажлын байраа хамгаалах, цаашлаад нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх нь гарцаагүй. Хамгийн гол нь санхүүгийн эл дэмжлэгийг “жинхэнэ эзэн”-д нь хүргэж байж өндөр үр дүн гарна.