Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг "Нэг хаалга-нэг шинжилгээ" арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өчигдөр Сүхбаатар дүүргийн 23436 өрхөөс шинжилгээ авч дууслаа. Үлдсэн хоёр хоногт Баянзүрх дүүргийн 45800 айл өрхийг хамруулна. Өнгөрсөн хугацаанд илрэхгүй байх магадлалтай 8 голомтыг илрүүллээ.
Арга хэмжээ энэ сарын 23-ны 06.00 цагаас дуусна. ААН-үүд үйл ажиллагаагаа хэвийн явуулна. Гэхдээ айдас ард үлдсэн гэсэн үг биш. Хүн бүр өөрсдийгөө хамгаалж, халдвар хамгааллын дэглэмээ сахих хэрэгтэй" гэлээ.