Засгийн газар болон ЭМЯ хамтран коронавирус цар тахлын нөхцөл байдлыг мэдээллийн үеэр Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг "Хоёрдугаар сарын 23-наас нийслэлчүүд энгийн горимд шилжих гэж байна. Иймд иргэдээс гуравхан дүрмийг шаардана. Энэ нь зай барих, гараа ариутгах, амны хаалт зүүх юм. Аж ахуйн нэгж, байгууллага, төр илүү үүрэг хүлээнэ. Эдийн засгаа суллаж чөлөөлж байгаа учраас үзвэр үйлчилгээ, үйлдвэрийн газруудыг нээнэ. Хөл хорио сулруулсан үеэс PCR шинжилгээний бичиг шаардахгүй. Вакцины тухайд AstraZeneca вакцин эхний ээлжид орж ирнэ. Pfizer мөн орж ирнэ. ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн хоёр вакцин шат дараатайгаар ирнэ. Дэлхийн 87 орон дархлаажуулалтаа эхэлсэн байна. Үүнээс 41 улс нь бидний хэрэглэх гэж буй Английн Оксфордын их сургуулийн бүтээсэн AstraZeneca вакциныг хэрэглэж байна. Манай улс эхний ээлжид энэ вакцинаар эмнэлгийн байгууллагын ажилтнууд болон нүүрс тээврийн жолооч нарыг дархлаажуулна.