Хадгаламж, зээлийн хоршоод өөрийн хөрөнгө болон гишүүдийн бүртгэлд орсон өөрчлөлтийг Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 43.3-т зааснаар хагас, бүтэн жилээр Санхүүгийн зохицуулах хороонд мэдээлдэг. Харин коронавирус цар тахлын улмаас Хадгаламж, зээлийн хоршоод өөрийн хөрөнгө болон гишүүдийн бүртгэлийг цаг үетэйгээ уялдуулж хийх шаардлагатай болсон байна. Тиймээс Санхүүгийн зохицуулах хороо хадгаламж, зээлийн хоршоодын 72 000 гаруй гишүүний бүртгэлийг 2021 оны тавдугаар сарын 1-ний өдрийн дотор цахимжуулах ажлыг эхлүүлжээ. Хадгаламж, зээлийн хоршоодын гишүүдийн бүртгэлийг цахимжуулснаар Улсын бүртгэлийн ерөнхий газар болон төрийн бусад байгууллагуудтай цаашид мэдээлэл солилцох боломж нээгдэхийн зэрэгцээ цаг хугацаа, зардал хэмнэх олон талын ач холбогдолтой.