Үхэр жилийн хаврын тэргүүн сарын шинийн 6-ны Дашнямтай билэгт сайн өдөр Ховд аймагт гурван ихэр хүүхэд мэндэлжээ. Тодруулбал, Ховд аймгийн Алтай сумын харьяат, Жаргалант суманд амьдардаг Баасанцэрэнгийн Оюунгэрэл 2 хүү 1 охин төрүүлсэн байна.
2012 онд ихэр охин, 2017 онд хүү төрүүлж байсан бол 3 дахь төрөлтөөрөө гурван ихэр хүүхэд төрүүлж ийнхүү зургаан хүүхдийн ээж болж байна. Эхний хүү 09:09 цагт 1кг 830гр, 2 дахь хүү нь 09:11 цагт 2кг 110гр, 3 дахь охин нь 09:13 цагт 1кг 850гр тус тус мэндэлсэн гэнэ.
Ихрүүдийг Эх барихын ерөнхий мэргэжилтэн Ц.Нарангэрэл, Төрөх тасгийн эрхлэгч Б.Нансалмаа, эмэгтэйчүүдийн их эмч Б.Баяраа, Г.Чулуунхүү, тэргүүлэх зэргийн эх баригч Д.Наранхүү, Нярайн эмч Ц.Солонго, Ц.Адилбиш, нярайн сувилагч Д.Одгэрэл, асрагч Д.Нямтогтох нар эх барьж төрүүлжээ. Эх хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байна гэж тус аймгийн амаржих газраас мэдээллээ.