Дархан-Уул аймгийн Дархан сумд нам даралтын зуух дэлбэрчээ. Тодруулбал, “Ган-Хүдэр Орд" ХХК-ийн хашаанд нам даралтын зуух дэлбэрч хоёр хүн гэмтсэн байна. Дэлбэрэлтийн улмаас хүнд гэмтсэн Ж, М нарыг тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт шуурхай хүргэсэн байна. Осол юунаас болж гарсан, хөдөлмөр, хамгааллын дүрмээ баримталсан, эсэхийг тодруулахаар Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газар шалгалтыг ажиллагаа явуулж байна.