Нийслэл, аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсээс долоо хоног бүр шинээр зарласан ажлын байрны мэдээллийг иргэдэд хүргэдэг. Улсын хэмжээнд 2021 он гарсаар нийт 1905, үүнээс нийслэлийн хэмжээнд 1049 нээлттэй ажлын байрны захиалга иржээ. Эдгээрээс хоёрдугаар сарын 4-ний байдлаар шинээр зарласан ажлын байрны мэдээллийг хүргэе. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсүүдэд барилгын ажилд 59 иргэнийг авахаар аж ахуйн нэгжүүдээс зар ирүүлжээ. Мөн боловсруулах үйлдвэрт 11, захиргааны болон дэмжих үйл ажиллагаа үзүүлэх чиглэлээр найм, санхүү, даатгалын зургаа, төрийн удирдлага батлан хамгаалахын үйл ажиллагаатай холбоотойгоор 11 хүнийг ажилд авахаар захиалга өгчээ. Нээлттэй ажлын байрны зарын мэдээллийг http://jobnet.mn/ холбоосоор авах боломжтой. Үүнээс гадна иргэн та хаанаас ажил хайхаа мэдэхгүй байгаа бол https://www.facebook.com/mlsp.gov.mn/posts/4721845421220195 холбоосоор дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.