Цаг уур, орчны шинжилгээний газраас малчид, иргэд, тээвэрчдэд хандан, ойрын хоёр хоногт нутгийн зүүн хэсгээр хүйтэн салхи, цасан шуургатай хэмээн анхааруулав. Өнөөдрөөс нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй байна. Энэ сарын 17-ноос 21-нд шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, өдөртөө Халх гол орчмоор цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Энэ өдрүүдэд Завхан голын эх, Тэс, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 29-34, Увс нуур болон Дархадын хотгор Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Тэрэлж голын хөндийгөөр 24-29, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай, энгэр ээвэр газраар 7-12 градус хүйтэн байна. Харин Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 0-5 градус дулаан, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.