Чингэлтэй дүүрэг VII хороо, Хувьсгалчдын гудамжинд нэгэн ноцтой хэрэг гарлаа. Тодруулбал, урд шөнө 39 настай эмэгтэй архидан согтуурсан үедээ нөхрийнхөө хэвлий хэсэгт гурав, нуруун тус газар хоёр хутгалж, хүнд гэмтэл учруулжээ. Хэргийн газраас есөн кадр зураг, гарын мөр зэргийг авч шинжилгээнд өгсөн байна. Мөн цусаар бохирлогдсон 22 см болон 12 см урттай хутга, зэргийг эд мөрийн баримтаар хураан авчээ. Хэргийг цагдаагийнхан шалгаж байна.