Өчигдөр буюу шиний нэгэнд МҮОНРТ гэрэл зурагчдын зохиогчийн эрхийг маш ноцтойгоор зөрчжээ. Тодруулбал, МҮОНРТ сар шинийн нэвтрүүлэгтээ гэрэл зурагчин Б.Эрдэнэбулган, Б.Даваасүрэн, Б.Батгэрэл нарын цахим орчин дахь хуудсандаа тамгалж нийтэлсэн Монгол орны видео бичлэг, гэрэл зургийг хууль бусаар татан авч, бүтээлийн нэрийг хасаж ашигласан нь Оюуны өмчийг ноцтойгоор зөрчсөн талаар Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос мэдээллээ .
Иймд МГЗНХ дээрх нэр бүхий гэрэл зурагчдынхаа хамтаар МҮОНРТ-ийн хууль зөрчсөн үйлдлийг Оюуны өмчийн газарт хянан шалгуулж, эрх нь зөрчигдсөн уран бүтээлчдийнхээ оюуны өмч хулгайлагдсан асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлүүлэх болно гэдгээ мэдэгдэв.
Ямар гэрэл зургийг ашигласан талаарх мэдээллийг дараах линкээр орж үзнэ үү https://www.facebook.com/MPUAssociation