Эрүүл мэндийн дэд сайд болон тус яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг чөлөөлж, тэдний оронд шинээр хүмүүс томилсон байна. Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаснаа өчигдөр мэдэгдсэн. Түүнчлэн тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал ч албаа өгчээ. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дээрх хоёр албан тушаалтныг чөлөөлж, орных нь хүмүүсийг томилох шийдвэр гаргажээ. Тодруулбал, Эрүүл мэндийн дэд сайдаар Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн дарга, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн үед зөвлөхөөр нь ажиллаж байсан М.Баттүвшинг томилов. Төрийн нарийн бичгийн даргаар АШУҮИС-ийн дэргэдэх Монгол-Япон сургалтын эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Ц.Эрдэмбилэгийг түр томилсон байна.