Нийслэлийн Хан-Уул дүүргийн III хороонд байрлах тус дүүргийн ЗДТГ-ын хойно автомашинууд мөргөлдөж, хүний амь эрсэдсэн ноцтой хэрэг гарав. Уг хэрэг урд шөнө 01.22 цагт гарчээ. Аврах 105 дугаар ангийн алба хаагчид шуурхай очсон ч хохирогчийг аварч чадааүй байна. Иргэн Н-ийн “Doosan SD300N” дугуйт өргөгчийн араас иргэн Э-гийн жолоодож явсан “Приус-20” загварын суудлын автомашин мөргөсөн гэнэ. Улмаар иргэн Э автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан байна. Үүнээс гадна өчигдөр орон нутагт авто ослын улмаас хоёр хүн амиа алдлаа. Тодруулбал, өчигдөр 16.00 цагийн орчимд Баян-Өлгий аймаг Толбо сум хоёрдугаар баг “Багийн төв” гэх газар, хатуу хучилттай замд “Toyota Harrier” маркийн автомашин онхолдож, зорчигч Т, Г нар нас баржээ. Хоёрдугаар сарын 9-ний өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст ослын шинжтэй 144 дуудлага, мэдээлэл иржээ.