Хөвсгөл аймгийн Тариалан сум гуравдугаар багт уг хэрэг гарчээ. Иргэдээс ирүүлсэн “Тариалан сумын гуравдугаар багт Тул загас агналаа” гэсэн мэдээллийг цагдаагийнхан шалгасан байна. Ингэхэд нийслэлийн Баянгол дүүргийн харьяат иргэн Б ховор амьтны жагсаалтад орсон, 60 см урттай, тул загас хууль бусаар агнасан байжээ. Улмаар эд мөрийн баримтаа “Volvas” загварын машинд далдлан хот руу тээвэрлэж явсныг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрынхан саатуулан шалгаж байна.