Төв талбайд дөнгөж сая аймшигтай хэрэг гарав. Тодруулбал, 1987 онд төрсөн, 34 настай Э гэх залуу өөрийгөө шатаажээ. Тэрбээр таван литрийн шатахуунтай сав авчран өөр дээрээ асган, "Намайг хараач" хэмээн галджээ. Цагдаа, онцгой, эмнэлгийнхэн ослын газар ажиллаж байна. Эх сурвалжийн мэдээлснээр залуу нас барсан бололтой. Цогцсыг шүүх эмнэлэг рүү авч явсан гэнэ. Хохирогч төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон ч цалингаа авч чадаагүй гэх мэдээлэл бидэнд ирсэн. Гэхдээ цагдаагийн байгууллагаас өөрийгөө шатаасан Э-г их, дээд сургууль төгсөөгүй, ямар нэгэн мэргэжилгүй, шатахуун түгээх станцуудаар явж CD борлуулдаг байсан гэх мэдээллийг өглөө. Хохирогчийн амиа хорлосон шалтгааныг тодруулахаар найз нөхөд, хамт CD борлуулдаг байсан иргэдээс мэдүүлэг, тайлбар авч байна.